The Out Campaign

"Out" Хөдөлгөөн

Ричард Давкинз

Тэртээх 1940-өөд оны хар бараан өдрүүдэд, Виши-гийн өмнөх Францын засгийн газарт генералууд нь "3 долоо хоногийн дотор Их Британийн Вант Улс яг тахиа шиг хүзүүгээ тасдуулах болно" хэмээн анхааруулж байв. Британий тулааны дараа Винстон Черчилл "Зарим тахиа, зарим хүзүү" хэмээх алдарт илтгэлээрээ өөрийн хариултыг өгч байсан билээ. Өнөөдөр хамгийн их зарагдаж буй "Шинэ атеизм"-ийн номнуудыг, тэдгээрийн хүрээ нөлөөллийг нь хавчин дарах гэсэн нөхдүүд "ердрөө л цөөн бусдыгаа уруу татах арга ядсан ятгалга" хэмээн басамжилж байна.

Ердөө цөөн хэд гэж үү?

Нарийн судалгаа байхгүйг хүлээн зөвшөөрөвч, миний хувийн бодлоор бол Америк дахь шашин, мухар сүсгийн нөлөөлөл хэтэрхий дэвэрснээр хүмүүст ойлгогдож байна. Бидний цөөн хэд бол бодит байдал дээр олон хүний бодож байгаагаас хамаагүй олуулаа. Шашин, мухар сүсэгт итгэгч хүмүүс мэдээж бүх атеистуудаас тоогоор илүүрхэнэ, гэвч тэдний хүсэж байсанчлан болон бидний айж байсанчлан шиг тийм олноор илүүрхэхгүй. Үүнийг би зөвхөн өөрийн болон надтай мөр зэрэгцэн зүтгэж яваа Даниель Деннет, Сэм Харрис болон Кристофер Хитчинсийн бүтээл номнуудын нээлтүүдээс үндэслэж хэлж байгаа бус, интернэт дээрх олон янзын шууд болон шууд бус судалгаануудад үндэслэж байгаа юм. Хэрэглэгчид болон зочид нь нэг талыг илт баримталж буй зөвхөн манай вэб хуудас төдийгүй, жишээ нь, ихэнх хэрэглэгчид нь залуу үеийнхэнээс бүрдэх Амазон, Ю-тюбээс энэ бүгд тодорхой харагдана. Түүнчлэн, хэдий шашин болон мухар сүсэгт итгэгчид тоогоор илүү ч, бидэнд бүхий л аргүмент тайлбарууд бий, түүх ч бидний талд байна, мөн дээрээс нь өнөө үед бидний алхам тутамд шинэ дэмжлэг гарч ирсээр - бидний "бид оршин байгаа" гэсэн алхааны аяархан чимээг маань та өөрийн аль ч талаас сонсож болно.

Бид бол цөөхүүлээ бус. Тиймээс ч бидний дуу хоолой чанга байж чадна. Гэвч бидний ихэнх нь шүүгээндээ нуугдаж байна. Бидний гаргаж болох дуун хамгийн сонсголонтой нь авч, хэтэрхий олон маань харц доогуур, толгой бөхийлгөн амандаа бувтнасаар байна. Тиймээс бидний энэ эхлүүлж буй хөдөлгөөний томоохон хэсэг маань, мухар сүсэг шашинд толгойгоо мэдүүлсэн хэдийгээ ухааруулах бус, харин ч шашин шүтлэггүй хэдийгээ олны өмнө, гэр бүлийнхээ өмнө хамгийн гол нь өөрийнхөө өмнө ил гаргахыг нь дэмжих явдал юм. Энэ бол "Out" хөдөлгөөний гол зорилго болно.

Үүнээс цааш үргэлжлүүлэхийн өмнө энд нэгэн эрсдэлтэй үл ойлголцлын талаар дурьдах нь зүй. ЛГБТ нийгэмлэгийн нэгэн адилаар бидний тэмцэлийн нэг илэрхий адил зүйл нь хэрээс хэтрэх "аюул" - англиар "outing" буюу шууд утгалчлан орчуулбал "ил гарах" хэмээх олон утгат үйл үгэнд холбогдох нэр үг нь олны өмнө ил гараагүй, магадгүй хэзээ ч ил гарахгүй азгүй нэгнийг илэрхийлж болно. Бидний "Out" хөдөлгөөн нь хүмүүнлэг бус, хууль бусаар идэвхитэй тэмцэх утгуудыг ердөөс илэрхийлээгүй болно. Хэрвээ шүүгээнд нуугдаж байсан атеист хүн ил гарч ирэхээр шийдвэл, энэ нь гагцхүү зөвхөн түүний л шийдвэр байна, өөр хэнийх ч биш. Бидний хийж чадах зүйл бол ил гарьяа гэж өөрийн хүслээр шийдсэн тэр хүнийг дэмжиж туслах юм. Энэ нь голдуу сэхээтнүүдээс бүрдсэн, дэмжлэг туслалцаа тийм ч их шаардлагагүй Европын болон Америкийн зарим хэсэгт амьдарж буй хүмүүст хялбархан зүйл байж болох ч, Америкийн бусад хэсэг болон иймэрхүү явдлыг үхлийн ялаар шийтгэх Кораны номлолд хатуу захирагддаг дэлхийн хэсэгт асар их тэвчээр зоригийг шаардана.

"Ил гарах" гэх үйл үгэнд холбогдож болох олон утгын адилаар "Out" хөдөлгөөн нь мөн олон талтай байна. "Come Out" буюу өөрөө ил гарах нь өөрийн гэсэн бахархалыг агуулах бөгөөд түүнийг өдийг хүртэл би дотроо агуулж явж байна. Үүнтэй холбоотойгоор "Reach Out" буюу бусдад ил гарах нь бусад шүүгээнээсээ ил гарч ирсэн ба тэдгээрийн төрөлх гэр бүл хотын ёс жаягаас хамааран тусламж дэмжлэг хэрэгтэй хүмүүст нөхөрсөгөөр хандахыг хэлнэ. Танай хотод байх атеистуудын бүлгэмд элсэхэд тусалж, байхгүй бол ижил үзэл бодолтой хүмүүс хоорондоо холбогдон санал бодлоо илэрхийлж болох онлайн форум ярилцлагыг эхлүүлж болно. "Speak Out" буюу дуу хоолойгоо ил болгох нь чамд эргэлзэж чиний эсрэг зогсож буй нэгэнд, чамайг ганцаараа биш гэдгийг харуулахыг хэлнэ. Хурал уулзалтыг зохион байгуулж, өөрийн дуу хоолойг дэмжсэн жагсаал цуглаанд оролцож, сонин сэтгүүлд нийтлэл бичихийг хэлнэ. Оршин буй газарын болон үндэсний хэмжээнд улс төрчдөд нөлөөлөж болно. Аль болох олон хүн шүүгээнээсээ гарч бусдад ил болох тусмаа, дараа дараачийн араас нь ил гарах хүмүүст замыг нь засах болно.

"Stand Out" буюу ил гарч тэмцэх нь өөрийн оршин суугаа нутагтаа үйл ажиллагаа зохион байгуулахаас эхэлнэ. Таны оршин суугаа нутагт атеист, сүсэг бишрэлгүй хүмүүсийн байгууллага байдаг бол түүнд элсэж, байхгүй бол шинээр байгуулж болно. Машиныхаа бамперд өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн наалт нааж, мөн үзэл бодлоо илэрхийлсэн зураглал бүхий футболк өмсөж болно. Хэрвээ Жош-ын зохиосон "улаан А"-д над шиг дуртай бол түүнийг өмсөж болно, өөрөө шинийг зохиосон ч болно үгүй бол энэ вэб шиг газруудаас таалагдсаныгаа сонгож болно: http://www.cafepress.com/buy/atheist;бүр огт футболк өмсөхгүй байсан ч ер нь яахав. Энд дурьдах ёстой нэг чухал зүйл нь бид ийм алхам хийснээр бусад атеистуудын хамтаар ингэж содон хувцалсанууд нь тоологдоно гэж ойлгож болохгүй шүү. Энэ сайт дээр биднийг өөрсдөө зохион байгуулалттай шашингаас ялгаагүй бүлгэмийг бий болгож байна уу даа хэмээн санаа зовдог гишүүд нөхдийн адилаар би ч гэсэн энэ асуудалд санаа зовдогоо нуухгүй. Гэвч бидэнд энэ таалагдаж байгаа эсэхээс үл хамааран, бодит амьдрал нийгэмд өөрсдийн орон зай нөлөөллөлийг бий болгоё л гэж бодож байвал энэ зэргийн эрсдэлийг хүлээх ёстой болвуу гэж айж байна. Үгүй аваас, муурнуудыг хэзээ ч мал шиг маллаж болдоггүйн адилаар бид хэзээ ч энэ асуудлыг давж гарж чадахгүйд хүрнэ. Хэрвээ эргэлзэж байвал та ПЗ Мэйерсийн энэхүү уран нийтлэлийг сонирхоно уу: http://scienceblogs.com/pharyngula/2007/07/come_out.php.

"Keep Out" буюу шууд утгаар "зайлуулах" гэх санаа нь эхэндээ миний санааг жаахан зовоодог байлаа. Учир нь энэ уриалга нь яг л Барселона дахь "эндээс зайл" гэж шууд англиар орчуулагдах самбар бүхий аяллын агентыг санагдуулам хэтэрхий задгай нөхөрсөг бус санагддаг байв. Харин бидний энэ хөдөлгөөний хүрээнд мэдээж энэ нь шашин мухар сүсэгийг сургуулийн шинжлэх ухааны хичээлээс ангид байлгах, мөн Америкийн үндсэн хуульд заасанаар жинхэнэ утгаар нь төр шашин хоёрыг тусад нь байлгахыг шаардахыг хэлнэ (Их Британид харамсалтай нь ийм тусгаарлал хуулинд байдаггүй). Миний нэг харсан футболкон дээр "миний сургуульд битгий залбиралаа үйлд, хариуд нь би чиний сүм ганданд чөлөөтэй сэтгэхгүй" гэсэн байсан нь санаанд бууж байна. Та өөрийн оршин суугаа нутгийн сургуулийн удирдлагуудад хандаж энэ талаар ярилцах хэрэгтэй, Кристофер Хитчинсийн хэлсэнчлэн "Ноён Жефферсон тэр ханыг босгосон юм" гэдгийг сануулах хэрэгтэй. (Америкийг үндэслэгчдийн нэг Жефферсон шашин төр 2ыг зааглагч ханыг хуульчилж босгосон гэдэг утгаар)

"Chill Out" буюу бусдыгаа уриалах нь. Сүсэг бишрэлгүй атеист хүмүүс бол эвэр сүүлтэй буг чөтгөр биш, тэд бол бусдын л адил энгийн иргэд. Таны хажуу айлын хөрш эмэгтэй ч атеист байж болно. Яг үүний адил эмч, номын санч, компьютерийн мэргэжилтэн, таксиний жолооч, үсчин, нэвтрүүлэгч, дуучин, кондуктор хошин шогч ч атеист байж болно. Атеистууд нь ертөнцийн гарвал үүсэлийг шашин шүтлэг мухар сүсэгийн бус өнцгөөс хардаг үзэл бодол бүхий бусдын л адил хүмүүс учир тэднээс айж бишүүрхэх ямар ч шалтгаан үгүй.

Өөр ямар "Out"-ыг хэрэгжүүлж болох талаар та өөрөө бодож үзээрэй! Нэгэнтээ сүсэг бишрэлгүй атеист хүмүүс бол "бурханы доорх" манай улсын иргэд биш гэж том Жорж Буш хэлж байв. Үүний адил сүсэг бишрэлгүй иргэдийг ялгаварлан гадуурхаж буй төрийн түшмэдийн эсрэг зогсож саналаа өгөхгүй байх хэрэгтэй. Шударга ардчилсан нийгэмд улс төрчид сонгогчдынхоо л нийтлэг хүсэл зорилгыг дагана. Гэвч тэд зөвхөн "Out" байгаа буюу ил гарсан атеистуудыг тоолж үзэх учраас бид шүүгээнээсээ гарах нь нэн чухал юм. Зарим атеистууд бид хэзээ ч олонхи болохгүй учираас бидний ийм хөдөлгөөн хэзээ ч үр дүнд хүрэхгүй гэж цааргалдаг. Гэвч бидний олонхи байх эсэх үнэндээ чухал биш, үр дүнд хүрэхийн тулд шийдвэр гаргагчдад бид зүгээр тоохгүй өнгөрч болохоор цөөнх биш гэдгийг ойлгуулах юм. Муурнуудыг маллаж болдоггүйн зүйрлэл шиг, атеистууд бид еврейчүүд шиг нэгдэж ухаалаг улс төрийн лобби хийгээгүй болохоор, хэдий бид сүсэгт еврейчүүдээс тоогоор хамаагүй их ч, тэдний хажууд маш бага улс төрийн төлөөлөлтэй байна. Зөвхөн улс төрд ч бус, хэвлэл мэдээлэл мөн бизнесийн салбарт ижил нөхцөл байдалтай байна. Бид босож зогсоод өөрсдөө тоолуулж байж л тоо толгойг чухалчилж үзэж буй нийгмийн соёлд өөрсдийн дуу хоолойгоо ойлгуулна. Энэ нь мэдээж эргээд дараачийн үеийн атеистуудын замыг нь хөнгөвчилж өгнө. Таны хувийн мэдээллийг асууж байгаа бүхий л анкет материал дээр ичиж айлгүй сүсэг бишрэлгүй атеист гэдгээ илэрхийлэх хэрэгтэй, нэн ялангуяа дараачийн улс хэмжээний санал асуулгад.

"Break Out" буюу өөрийгөө бүрэн ЧӨЛӨӨЛӨХ! Өөрсдийн амьдралын эсвэл өөрсдийн өвөг дээдсийн хуучин хэв маяг заншлыг зоригтойгоор эвдэн гарч ирсэн нэгэндээ урам зориг хайрлаж, мухар сүсэггүй бодит байдлыг байгаагаар нь хүлээж авах амьдралыг хүндэлж тэмдэглэх үүднээс бидний зарим нь үдэшлэг нийллэгийг зохион байгуулахыг хүсэж байж магад. Мухар сүсэгээс өөрийгөө ЧӨЛӨӨЛЖ олж авсан өөрийн энэ шинэ эрх чөлөөгөө та шампанскийг бөглөөнөөс нь ЧӨЛӨӨЛЖ тэмдэглээрэй!

This page is also available in Arabic, Catalan, English, French Canadian, Hungarian, Italian, Persian(Farsi), Polish, Portuguese-Brazilian, Romanian, Spanish, and Turkish